2024-05-02 | 10:42
$ АНУ доллар 3,378.90 Евро 3,602.25
Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо: 2023/02/23

Улс орнуудын бизнес уулзалтын онцлогуудаас


Улс орнуудын бизнес хийх арга барил, бусадтай хамтран ажиллах соёл нь өөр өөр байдаг билээ. Олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлж, өөр улс орны хүмүүстэй бизнес харилцаа үүсгэж байгаа бол та ерөнхий бизнесийн ёс зүйг баримтлахын зэрэгцээ тухайн улс орны бичигдээгүй бизнесийн ёс зүйн талаар тодорхой хэмжээнд мэдэх нь үлүүдэхгүй биз ээ.

Япон

Америкчууд чимээгүй нөхцөл үүсэхэд таагүй байдал гэж үзэж яриа өдөх хандлагатай байдаг бол Япончууд үүнийг маш энгийн гэж үздэг. Японы бизнесийн соёлд чимээгүй байх нь хүнд итгэх итгэлийн шинж тэмдэг юм.

Японд бизнес хийж байгаа бол та нэрийн хуудсаа ахиухан аваарай. Нэрийн хуудас нь хүнийг танихад чухал ач холбогдолтой гэж тэд үздэг. Хэрэв тэд танд нэрийн хуудсаа өгвөл үргэлж хоёр гараараа авч, удаанаар унших үйлдлийг хийгээрэй.

Хятад

Хятад олон талаараа Японтой төстэй. Мөн адил Хятадад нэрийн хуудсыг хоёр гараараа хүлээн авч, товч уншина. Тэд уулзалтын үеэр хүний яриаг таслах, хэн нэгний урдуур орж ярихыг сайшаадаггүй.

Та тэдэнтэй бизнес хийж байгаа бол бизнесийн тухай ярихыг хориглодог “бизнес оройн хоолонд” оролцоход бэлэн байх хэрэгтэй. Энэхүү оройн хоолонд та бизнес ярихаасаа илүүтэй багийн гишүүд, хувь хүнийхээ тухай ярьж итгэлээ ололцох нь илүү оновчтой байдаг байна.

Сингапур

Сингапурт очоод та эмэгтэйчүүд нь гар барьдаггүйг (handshake) харах болно. Тэд мэндчилэхдээ гараа цээжиндээ нааж толгой дохих үйлдэл хийнэ. Хариуд нь та яг адил толгойгоо бага зэрэг дохиход хангалттай.

Сингапурчуудын бизнесийн соёлд яг цагтаа эхлэх уулзалтууд болон урт үргэлжлэх хэлэлцээрүүд багтдаг. Хэлэлцээр хийхдээ тэвчээртэй байгаарай, учир нь аливаа зүйлийг яаравчлуулах эсвэл хүчээр ойртуулах гэсэн оролдлого Сингапурчуудын бизнесийн ёс зүйд харшилж, муу үр дагавар авчирч болзошгүй.

Энэтхэг

Энэтхэг бол бизнес эрхлэгчдийн хувьд өргөн боломжуудтай зах зээл билээ. Энэтхэгчүүдтэй уулзахдаа та цагаа баримтлахын зэрэгцээ уулзалтыг амжилттай болгохыг хүсвэл удаан хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай.

Мөн Энэтхэг бол олон шашны өлгий нутаг билээ. Энэ нь уулзалт төлөвлөхдөө зайлсхийх ёстой баярын өдрүүдээр дүүрэн байдаг гэсэн үг юм. Шашны томоохон баяраар ямар нэг зүйл төлөвлөх нь Энэтхэгийн бизнесийн ёс зүйд харшина гэдгийг санаарай.

Нээрээ тэд шууд түс тас хариугаа хэлдэг хүмүүс биш ээ. Тэд танд “үгүй” гэж хэлэхийн оронд энэ талаар бодож үзье, ахиад ярилцъя гэх үсгийг хэлэх болно.

Бразил

Хэрвээ та Бразил бизнес эрхлэгчтэй уулзалт хийхээр болсон бол товлосон цагаасаа 48 цагийн өмнө уулзалтаа баталгаажуулахаа мартуузай. Тэд баталгаажуулах болон биет уулзалт хийх дуртай хүмүүс бөгөөд чухал гэж бодсон уулзалтаа заавал биетээр хийдэг соёлтой.

Түүнчлэн Бразилд хүний албан ёсны цол хэргэмийг овог нэрийнх нь хамт дуудаж хэрэглэдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Уулзалт болоход Бразил эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүстэй гар барьж харин хамтран ажилладаг эмэгтэй хүнийхээ хацар дээр нь үнсдэг соёлтой тул та үүнийг гайхах хэрэггүй.

Мексик

Мексик хүн уулзалтаасаа 15, бүр 30 минут хоцорч байвал бүү гайхаарай. Энэ бол тэдний хувьд байдаг л зүйл. Бас нэгэн таны бэлэн байх ёстой зүйл бол тэд тантай маш ойрхон зогсож энгийн гар барилтыг (handshake) бодвол удаан барих болно. Үүнд мэдээж бас гайхах зүйлгүй бөгөөд тэдний соёл юм.

Мексикчүүд хэлэлцээр болон уулзалтуудыг маш удаан хийдэг. Мөн тэдний уулзалтын соёл нь нарийн ширийн зүйлс ярьж эхлэхээс өмнө кофе, цай ууж хэдэн минут энгийн зүйлс ярихыг эрхэмлэдэг байна. Та үүнийг дагаж гол зүйлрүүгээ орохоосоо өмнө тэдэнд заавал уух зүйлс санал болгоорой.

Франц

Мексик хүн уулзалтаасаа 15, бүр 30 минут хоцорч байвал бүү гайхаарай. Энэ бол тэдний хувьд байдаг л зүйл. Бас нэгэн таны бэлэн байх ёстой зүйл бол тэд тантай маш ойрхон зогсож энгийн гар барилтыг (handshake) бодвол удаан барих болно. Үүнд мэдээж бас гайхах зүйлгүй бөгөөд тэдний соёл юм.

Мексикчүүд хэлэлцээр болон уулзалтуудыг маш удаан хийдэг. Мөн тэдний уулзалтын соёл нь нарийн ширийн зүйлс ярьж эхлэхээс өмнө кофе, цай ууж хэдэн минут энгийн зүйлс ярихыг эрхэмлэдэг байна. Та үүнийг дагаж гол зүйлрүүгээ орохоосоо өмнө тэдэнд заавал уух зүйлс санал болгоорой.

 

Улс орнуудын бизнес уулзалтын онцлогуудаас